Бизнест үзүүлэх нөлөө

КОВИД-19 цар тахлын бизнест үзүүлэх нөлөөллийн онлайн болон бусад судалгааны үр дүн

1. Өнөөгийн нөхцөлд танай байгууллагад тулгарч буй бэрхшээл юу вэ?
КОВИД-19 цар тахлын бизнест үзүүлэх нөлөөллийн судалгааг 2021 оны 1-р сар ба 4-р сард онлайнаар явуулсан. Өнөөгийн танай байгууллагад тулгарч буй бэрхшээл юу вэ? Гэдэг асуултад нийт асуулгад оролцогсодын 66.9% (1 сар) , 57.1% (4 сар) дотоод зах зээлийн эрэлт унасан хэмээн хариулсан нь бизнест нөлөөлсөн хамгийн сөрөг хүчин зүйл болж байна.

2. Сүүлийн нэг сарын хугацаанд компанийн орлого хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Сүүлийн нэг сард танай байгууллагын орлого хэр буурсан бэ? Гэдэг асуултад нийт санал асуулгад оролцогчдын 29.7% нь 80%-100% буурсан хэмээн 1 сард хариулж байсан бол энэхүү үзүүлэлт 4 сард оролцсон оролцогчдын хувьд 58.4% болж өссөн байна.

3. Сүүлийн нэг сарын хугацаанд компанийн ажилчдын тоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Сүүлийн нэг сарын хугацаанд ажилчдын тоо хэрхэн өөрчлөгдсөн бэ? Гэдэг асуултад 1 сард асуулганд оролцогсодын 43.2% нь өөрчлөлт ороогүй хэмээн хариулсан бол энэхүү үзүүлэлт 4 сард оролцогсодын хувьд 45.5% болж өссөн байна.

4. Хэрэв та гадны санхүүжилтийг ашиглахгүй бол дараах нөхцөлд одоо байгаа санхүүгийн нөөц буюу "аюулгүйн дэр" тухайн компанид хэр удаан хангалттай байх вэ?
Танай санхүүгийн нөөц буюу “аюулгүйн дэр” хэр хугацаанд хангалттай вэ? Гэдэг асуултад түрээс болон зээлийн төлбөрийг төлөх нөөц 1 сар ч хүрэхгүй хэмээн 2 шатны судалгаанд оролцогсодын талаас илүү нь хариулсан байна.

5. Танай салбарын өнөөгийн эдийн засгийн байдал ямар байна вэ?
Танай салбарын өнөөгийн эдийн засгийн байдал ямар байна вэ? Гэдэг асуултад 1 сард судалгаанд оролцогчдын хувьд бизнесийн салбарын ангилалаар маш муу гэдэг хариулт 18%-34%-д хэлбэлзэж байсан бол энэхүү хариулт 4 сард 20%-75% болтлоо өссөн ажиглагдаж байна.



Вэбсайтын тухай
Монгол дахь НҮБ нь Финтек Солюшнс ХХК-тай хамтран COVID-19-ийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ‘бодит цаг хугацаанд’ хянах, COVID-19-ийн хариу арга хэмжээг цаг тухайд нь дэмжих шийдлийг тодорхойлох төслийг эхлүүлжээ. Төслийн зорилго нь COVID-19 цартахлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл, ард иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах явдал юм. Мэдээллийг ДЭМБ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас цаг тухайд нь гаргаж өгдөг.