Иргэдэд үзүүлэх нөлөө

КОВИД-19 цар тахлын хүн амд үзүүлэх нөлөөллийн онлайн болон бусад судалгааны үр дүн

1. Өрхийн орлого
КОВИД-19 цар тахлын иргэдэд үзүүлэх нөлөөллийн судалгааг 2021 оны 1-р сар ба 4-р сард онлайнаар явуулсан. Таны орлого царх тахлын өмнөхтэй харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн бэ? Гэдэг асуултад эхний шатны судалгаанд оролцогчдын 70.4% нь буурсан хэмээн харин 2 шатны судалгаанд оролцогчдын 76.9% нь буурсан хэмээн тус тус хариулсан байна.

2. Дараах үзүүлэлтүүд сүүлийн 2 долоо хоногийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Валютын ханш, таны орлого, ажилгүйдэл, таны хадгаламж, зардал хэмнэлт, барааны үнэ цар тахлын нөхцөл байдал зэрэг үзүүлэлт сүүлийн хоёр долоо хоногт хэрхэн өөрчлөгдсөн бэ? гэдэг асуултад нийт санал асуулгад оролцогсодын нөхцөл байдал муудсан гэдэг үнэлгээг валютын ханшны хувьд 45% (1 сард), 51.4% (4 сард); орлого муудсан гэдэг үнэлгээг 52.6% (1 сард), 62.5% (4 сард); ажилгүйдэл өссөн гэдэг үнэлгээг 63.8% (1 сард), 74.1% (4 сард); хадгаламжаа илүү үрсэн гэдэг үнэлгээг 50.5% (1 сард), 63.9% (4 сард); өрхийн зардал хэмнэх шаардлагатай болсон гэдэг үнэлгээг 66.5% (1 сард), 74.3% (4 сард); барааны үнэ өссөн гэдэг үнэлгээг 65.6% (1 сард), 92% (4 сард); цар тахлын нөхцөл байдал муудсан гэдэг үнэлгээг 54.6% (1 сард), 67.6% (4 сард) нь тус тус өгсөн байна.

3. Ажлын байрны талаар
Та ажлын байраа алдсан уу? Гэдэг асуултанд нийт судалгаанд оролцогчдын 68.5% (1 сард), 57.3% (4 сард) тус тус тийм хэмээн хариулсан байна.

4. Цар тахлын улмаас үүсэж байгаа хамгийн магадлалтай үр дүн нь таны хувьд аль вэ?
Цар тахлаас үүдэн хамгийн гарч болох үр дүнг нийт судалгаанд оролцогчдын 57.9% (1 сард) , 65.3% (4 сард) ажилгүйдэл өснө хэмээн хариулсан нь хамгийн өндөр жинг эзэлж байна.

5. Вакцинжуулалт
Вакцин хийлгэсэн хүмүүсийн 84.2% нь төлбөрийг засгийн газраас хариуцсан, 3.5% нь ажлын газраас, 2.1% нь өөрөө гэж хариулсан бол 10.2% нь бусад эх үүсвэрээс төлбөрийг хариуцсан хэмээн хариулсан байна.



Вэбсайтын тухай
Монгол дахь НҮБ нь Финтек Солюшнс ХХК-тай хамтран COVID-19-ийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийн талаар эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг ‘бодит цаг хугацаанд’ хянах, COVID-19-ийн хариу арга хэмжээг цаг тухайд нь дэмжих шийдлийг тодорхойлох төслийг эхлүүлжээ. Төслийн зорилго нь COVID-19 цартахлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл, ард иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөллийг цаг тухайд нь мэдээллээр хангах явдал юм. Мэдээллийг ДЭМБ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас цаг тухайд нь гаргаж өгдөг.